Мөнгөний блок Гаргах заслын лаа
ХҮН БҮРИЙН ХҮСЭЛ БИЕЛСЭН ӨДРИЙН МЭНД😇⭐️⚡️⭐️😇 ЗААВАЛ УНШААРАЙ ХҮН БҮХЭН 🕯🧘♂️🕯🧘♀️🕯
Бүтээгдэхүүний тайлбар
Энергийн түвшинд БЛОК буюу дотоод хаалт гэдэг зүйл нь бидний хүсэл биелэх, энерги урсах, амьдрал урагшлахад хамгийн том саад болдог зүйлсийн нэг юмаа
🌿 Бид өөрсдөө өөрсдийгөө блоклодог гэдэг нь юу гэсэн үг вэ?
Хүн бүрийн дотор хүчирхэг энергийн урсгал, бүтээх чадамж байдаг
Гэвч айдас, эргэлзээ, өөрийгөө голох, уур хилэн, өнгөрсөн шарх, буруу итгэл үнэмшил зэрэг нь энэ урсгалыг хааж угтаа блок үүсгэдэг
Би чадна гэж хэлмээр байвч би чадахгүй байж магадгүй гэх бодол зэрэг орж ирдэг бол энэ бол блок юмаа
Би хайртай болохыг хүсэж байна гэж бодоод, дотроо гэхдээ хүмүүс итгэл эвддэг гэж бодож байвал бас л блок
🔥 Блок хаанаас үүсдэг вэ?
1.Оюун санаанаас бодлоос Сөрөг итгэл үнэмшил, айдас би муу надад боломж байхгүй гэх мэт бодлууд
2.Сэтгэл хөдлөлөөс Уур, гомдол, гуниг, атаархал зэрэг дарагдсан сэтгэлүүдээс
3.Бие махбодоос Энергийн төвүүд хүрдүүд хаагдах, амьсгал гүн биш байх, хэт их стресс, ядрах ядаргаа
4.Өнгөрсөн амьдрал, туршлагаас Хуучин шарх итгэл алдрал хүүхэд насны айдас
5.Амьдралд гаргаж байгаа өөрийн буруу хэвшил шалтгаан гаргаж архи дарс хэрэглэх мансуурах
Блокыг гаргахдаа юуг анхаарах ёстой вэ?
1.Өөрийгөө ажиглах
Би яг юунд түгжигдчихсэн юм бол? гэж өөрөөсөө асуугаарай
Сэтгэлээ ажигла, ямар бодол, айдас хамгийн их эргэлдэж байна?
2.Хүлээн зөвшөөрөх
Тэр блокийг үгүйсгэх биш Тийм ээ, би айж байна, гэхдээ би үүнийг эдгээж чадна гэж хүлээн зөвшөөрөх нь маааш чухал
3.Галын энергитэй ажиллах нь тун чухалаа
Гал заслын лаагаа асаагаад Би бүх сөрөг энергийг надад хэрэггүй блокоо чөлөөлж байна гэж хэлнэ олон давтамжтай
Галаа ширтээд гүнзгий амьсгалж гадагш амьсгалаа үлээх бүрдээ блок гарч байгааг мэлэрч төсөөлнөө
4.Уучлалт ба суллах / маш чухал шүү❗️❗️/
Өөрийгөө, бусдыг, өнгөрснийг уучлаарай
Уучлал бол хамгийн хүчтэй энергийн цэвэрлэгээ юмаа
5. Шинэ итгэл суулгах
Би эрхэм үнэ цэнэтэй хүн
Би энергиэ чөлөөтэй урсгаж байна
Би бүтээх чадвартай гэх эерэг батламжуудыг өдөр бүр хэлнэ
6.Чин сэтгэлээсээ бүх зүйлдээ таларханаа
Энэ бол маш чухал аа
💫 Санамж өгөе
Блок арилгах процесс бол нэг өдрийн ажил бишээ харин өдөр бүрийн ухамсарт сонголт юмаа
Өөрийгөө мэдэрч, гэрэл рүү алхах тусам бүх хаалт, түгжээ өөрөө уусаж алга болдог онцгой зүйлсийн нэг яах аргагүй мөөн