



Заслын Хар Лаандаа багадаа 3 удаа сууна. Учир нь та өөртөө наалдсан сөрөг эрчим бохирдсон бүхнээ устгаад маш сайн цэвэрлээд энерги маш цэвэр өндөр болсон үед л хүсэл тань саадгүй сайхан биелдэг шүү 😊🤍🍀
Заслын домносон шившлэгт энергижүүлсэн ХАР лааг хэрэглэх заавар 🖤🖤🤍🖤🖤
1. Заслын домносон шившлэгтэй энергижүүлсэн лаа тул хэрэглэхийн өмнө орчиноо болон өөрийгөө цэвэр байлгана. Гараа угааж лаандаа хүрнэ
2. Өөрийн овог нэрээ хэлж таниулаад лаагаа асаана
3. Өршөөл уучлалаа хэлнэ
4.Бүх зүйлүүддээ Талархлаа хэлнэ
5. Лаатайгаа яамаар байгаагаа, уучлал, гомдол, цөхрөл, хэнд ч хэлж чадахгүй байгаа зүйлсээ лааны дөлтэйгөө маш сайн төвлөрөн ярилцаарай
6. Зөгийн лав, олон төрлийн ургамалтай учраас дөл хүчтэй асах тул айж сандрахгүй лаандаа сууна
7. Лаа өөрөө бүрэн унтарч дуустал лаан гал засалдаа сууна
🪬🪬🪬/ Хориглох нь: Лаан дээр ус асгаж унтраахгүй, лаа бүрэн унтраахгүй байхад үлээж унтраахгүй, юмаар дарж унтраахгүй байх /
8. Зөвхөн хааш хаашаа 20 см өндөртэй том талбайтай төмөр таваг, суурьтай байж болно, төмөр поднус, дуковкны листэн дээр лааг асаана
🪬🪬🪬/ Хориглох нь: Шилэн, шаазан, хуванцар, модон, хүрээгүй төмөр тавганд лааны тос хальж урсана, хоолны сав хөмөрч тавихгүй, хэт гүн таваг, хэт жижиг төмөр таваг, суурь дээр лааг асаахгүй
Төмөр лист дээр мөнгөлөг цаас дэвсэж лааг асаахгүй 🪬🪬🪬
9. Лааг хааш хаашаагаа 15-20 см зайтай байрлуулах ( Заавар зургийн дагуу )
10. Лаатай таны энерги холбогдсон тул та гэртээ ганцаараа л байх үедээ лаан гал засалдаа суугаарай
🪬🪬🪬/ Хориглох нь: Ажлын байрандаа, өөрийн худалдааны газартаа, дэлгүүртээ, байгальд, эмнэлэгт гэх мэтчилэн олон хүн холхидог газруудад хүний энерги орох, сөрөг эрчим орох, өөр хүнд сайн энергээ алдах гэх мэт байдаг тул анхаараарай /
11. 🕯️Заслын хар лаа нь сөрөг эрчим энерги арилгах, азгүйтэл арилгах, бүтэлгүйтэл арилгах, зовлон гуниг, хэл ам арилгах, хараал арилгах, атаархлыг арилгах, гэр орны сөрөг энергийг арилгах гэх мэт үйлчилгээг үзүүлнэ / 1 ш цагаан лаа та өөрөө гэсэн үг юм.4 ш хар лаа дөрвөн зүг 8 зовхис хаа нэгтэйгээс ирсэн, мөн ураг удмын үйлийн үрийг тасалж холдуулж сөрөг бүхнийг арилган цэвэрлэх лаа ( 5 ш лааг заавар зургийн дагуу байрлуулж асаан лаа бүрэн дуустал сууж заслаа хийгээрэй )

12. Та лаандаа сууж дуусаад гараа хүргэлгүй хүнсний уутан бээлий болон өөрт байгаа бээлий өмсөн цэвэр хар уутанд хийгээд / Надад наалдсан сөрөг хар эрчмийг салгаж холдуулж цэвэрлэж өгсөн Лаандаа, Галын Бурхандаа Баярлалаа гээд тухайн жилийн өөрийн муу зүгтээ хаяад сайн зүгээс гэртээ орж аяга халуун болон бүлээн сүү уугаарай
13. Лаанд зөгийн лав, шившлэг, хар давс, олон төрлийн ховор ургамалуудтай учраас дөл хүчтэй асна 🔥🔥🔥
Галын аюулгүй байдлаа хангаж хаалт авч хэрэглээрэй.

14. Галын аюулгүй байдалаа маш сайн анхааран хангах❗️
15. Заслын хар лаандаа багадаа 3 өдөр дарааллан сууна. Дунд нь өнжихгүй таслахгүй суух нь танд засал маш сайн явагдаж байна гэж үзнэ. Та цаашид 6 9 12 удаа ба түүнээс дээш хэдийд ч хэдэн удаадаа лаан гал засалд сууж болно оо🤍